Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх 3 дах удаагийн зөвлөлдөх УУЛЗАЛТын тухай

2015/09/22
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх 3 дах удаагийн зөвлөлдөх УУЛЗАЛТын тухай

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-той хамтран Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын зорилго нь “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын авто замын тээврийн хэлэлцээр”-ийн төсөл, түүний хавсралтуудыг эцэслэн тохирч, гурван талын баримталж буй байр суурийг хангахад чиглэгдсэн болно. Зөвлөлдөх уулзалтад Монголын Улсын талаас Зам, тээврийн сайдын 2015 оны 203 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу ажиллалаа.

 

Өмнөх 2 удаагийн уулзалтаар авто замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, талууд өөр өөрсдийн саналыг тусгасан бөгөөд хэлэлцээрийн төсөлд саналын зөрүүтэй 20 гаруй зүйл, заалтууд байсан бол энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар саналын зөрүүтэй асуудлуудыг дахин хэлэлцэж, нэгдсэн нэг саналд хүрч чадлаа.

 

Хэлэлцээрийн цар хүрээг өргөжүүлэх үүднээс “БНХАУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр (Азийн авто замын AH4 корридорын ерөнхий чиглэлийн дагуу)” гэснийг энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын дүнд “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын авто замын тээврийн хэлэлцээр (Азийн авто замын сүлжээний дагуу)” гэж өөрчиллөө.  

 

Хэлэлцээрийн нэгдүгээр хавсралтад Азийн авто замын сүлжээний АН4 корридороос гадна АН3 корридорийг нэмж тусгасан нь чухал ач холбогдолтой боллоо. Энэхүү нэмэлт заалтын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатар хотыг дайруулан ОХУ-ын Улаан-Үүд хүртэлх авто замын туршилтын тээврийг 2016 оны 6 дугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөв.

 

Гурван тал дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 08 дугаар сард ОХУ-д зохион байгуулж, үүний дараагаар АНДЭЗНК-оос төлөвлөж буй 2016 оны 12 дугаар сард болох Тээврийн Сайд нарын хурал дээр албан ёсоор гарын үсэг зурахаар урьдчилан тохиров.

 

Хэлэлцээрийн дүнд Монголын автотээвэрчид ОХУ болон БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин далайн боомт болон Казахстан, Киргиз, Пакистан зэрэг улсууд руу тээвэрлэлт гүйцэтгэх боломж нөхцөл бүрдэнэ.

 

 

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх 3 дах удаагийн зөвлөлдөх УУЛЗАЛТын тухай  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх