Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ЫН ТЭЭВРИЙН ИНСТИТУТТЭЙ “ТЭЭВРИЙН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ” ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015/09/15
БНСУ-ЫН ТЭЭВРИЙН ИНСТИТУТТЭЙ “ТЭЭВРИЙН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ” ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Тээврийн Институт хоорондын 2012 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Тээврийн системийг сайжруулах” талаар хамтарсан уулзалт, семинарыг 2015 оны 9-р сарын 15-ны өдөр тус яамны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү уулзалт, семинарыг Зам, тээврийн Дэд сайд Х.Ержан нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

 

“Улс орнуудын оршин байгаа газар нутгийн байршлаас үл хамааран бүс нутаг, улс  хоорондын эдийн засаг, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, түүнд тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байна. Бид “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлэн зах зээлийн болон нийгмийн эрэлтэд нийцсэн аюулгүй, шуурхай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрх зүйн болон техник технологийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Монгол Улс Ази-Европ тивийг холбосон газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний зангилаа төв болох, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг хурдасгах замаар нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд бусад улс орны тэргүүн туршлага, хамтын ажиллагаа ихээхэн чухал юм.

 

Тээврийн салбарт үр дүнтэй  дэвшилтэд технологи нэвтрүүлэх аливаа санал санаачлагыг дэмжин хамтран ажиллахад манай яамны зүгээс үргэлж нээлттэй байх болно. Энэхүү хамтарсан семинар нь манай хоёр орны тээврийн салбарын өнөөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлээд ажлын амжилт хүслээ.

 

Мөн уулзалт, семинарын үеэр Монгол Улсын “Зам, тээврийн хүрээлэн” НҮТББ болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Тээврийн хүрээлэн” нар Монгол Улсын зам, тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэн харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

 

 

 

 

БНСУ-ЫН ТЭЭВРИЙН ИНСТИТУТТЭЙ “ТЭЭВРИЙН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ” ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх