Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ИНЕГ-ЫН ДАРГА Г.НЯМДАВАА АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

2015/09/15
ИНЕГ-ЫН ДАРГА Г.НЯМДАВАА АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Галсандагвын Нямдавааг томилсны дагуу ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа өнөөдөр тамгаа хүлээж авлаа. Ажил хүлээлцэхэд Зам тээврийн сайд М.Зоригт байлцав.

 Энэ үеэр ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Эрдэнэбилэг “Одоогоос 5 сарын өмнө энэ ажилд томилогдож ирэхдээ юун түрүүнд Ази, Европын төрийн тэргүүний 11 дүгээр чуулган болох АСЕМ-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, Транзит танхим ашиглалтад оруулж авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах,  нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, сумдад тогмол нислэг сэргээх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлхээр төлөвлөж байгаагаа хамт олондоо танилцуулж байсан.  Эдгээр ажлууд өдгөө ажил хэрэг болоод явж байна. Ерөнхий сайдаас өгсөн чиг үүргийн дагуу Транзит заалыг ирэх сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажлууд төлөвлөгөө ёсоор өрнөж байгаа.

12019246_707643496004316_2353270_o Өнөөдрийн байдлаар АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд зогсоолын өргөтгөлийн ажил 84 хувьтай, Транзит танхимын бүтээн байгуулалтын ажил 74 хувьтай явж байна. Түүнчлэн Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарын дүрэмт хувцас, байгууллагын эмблемийг шинэчилэх зэрэг ажил хийсэн.  Сүүлийн 10-аад жил иргэний нисэхийн салбарт хийгдээгүй засвар, үйлчилгээ, шинэ төслийн ажлууд  амжилттай хэрэгжиж эхэлсэн. Транзит танхимын засвар, бүтээн байгуулалтын ажил энэ сарын 30-н гэхэд, 9 онгоцны зогсоолын өргөтгөлийн ажил энэ сарын 27-н гэхэд дуусахаар байна. Сумдын нислэгийг сэргээх төсөл Засгийн газарт танилцуулагдаж улмаар орон нутгийн иргэдээс санал авах шатандаа амжилттай явж байна. Энэ төсөл бол Монгол Улсын хувьд нэлээн чухал төсөл болохоор байгаа. 

12008522_707643502670982_1470540873_o Ажлыг маань хүлээж авч байгаа Г.Нямдаваа даргыг сайн мэднэ. Салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан, мөн иргэний нисэхийн салбартаа ажиллаж байсан туршлагатай ийм хүнд ажлаа хүлээлгэж өгч буйдаа баяртай байна. Намайг ажиллаж байх энэ хугацаанд дэмжиж ажилласан нийт хамт олондоо талархлаа. Түүнчлэн санаачилсан төсөл, хөтөлбөрийг дэмжиж, хэрхэн ажил хэрэг болгох талаар үүрэг чиглэл өгч, дэмжиж ажилласан Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тухайн үеийн ЗТ-ийн сайд Н.Төмөрхүүд мөн талархал илэрхийлж байна” гэлээ. Тэрбээр алд цэнхэр хадгийн хамт тамгаа шилжүүлж  өгөхдөө “Агаарын хөлгийн буулт зөөлөн байг” гэсэн ерөөлөөр шинэ даргын ажилд амжилт хүссэн. 

12020744_707643499337649_1979890042_o ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа мөн агентлагийн харьяа газар, албадын удирдлагуудад хандаж үг хэлсэн. Тэрбээр Зам тээврийн сайд иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажилд ач холбогдол өгч байгааг онцлоод нисэхийн аюулгүй байдлыг хангах, нислэгийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх зорилго тавин ажиллах болно гэлээ. 

 Иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажлууд, тухайлбал, Транзит танхимын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн цаг хугацаатай хийгдэж байгаа тул ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваад ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  асан Ц.Эрдэнэбилэг зарим ажлыг газар дээр нь танилцуулан хүлээлгэж өглөө.

ИНЕГ-ЫН ДАРГА Г.НЯМДАВАА АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх