Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын байр зарлагдлаа

2015/07/17

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ нисэх буудлын Ашиглалтанд бэлтгэх нэгжид дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна. 

 

1.    Хилийн хяналт, хорио цээр бусад байгууллагуудтай харилцах зохицуулагч

2.    Агаарын тээврийн байгууллагуудтай харилцах зохицуулагч

3.    Байгууллагын захиргаа удирдлага,  хэрэглэгчийн сэтгэл ханамж хариуцсан мэргэжилтэн

4.    Түрээсийн зохицуулалт,Санхүү,Төлбөр тооцоо,Гэрээний мэргэжилтэн

5.    Нисэх буудлын үйл ажиллагааны удирдлагын төв, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

6.    Газрын үйлчилгээ, газрын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн

7.    Ачаа тээврийн үйлчилгээ, ачаа тээврийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн

8.    Механик инженер /дулаан хангамж, цахилгаан шат, агааржуулалт, ус хангамжийн систем г.м/

9.    Цахилгааны инженер

10.  Мэдээллийн технологи, информатик, холбоо, электроникийн инженер

11.  Хөөрч буух зурвас, явгалах зам, перрон талбай хариуцсан мэргэжилтэн

12.  Түлшний гидрант системийн мэргэжилтэн

13.  Нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийн инженер /Ашиглалт хариуцсан/

14.  Нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийн инженер /Барилга угсралтын шатанд/

 

Сонгон  шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг  Засгийн газрын XIII байрны 3 давхрын 307 тоот өрөөнд 2015 оны  07  дугаар  сарын  20-ний өдрийн 09.00-12.30, 13.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

 

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

·         Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар батлуулсан хуулбарын хамт;

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

·         Иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт;

·         “4х6”-гийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

·         Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Зам, тээврийн яамны 62263178, 70110213 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

 

 

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын байр зарлагдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх