Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв.

2015/06/24
Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв.

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй  спортын 4 төрөлт улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 06 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд “Буянт ухаа” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.


Тэмцээнд Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газар, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монгол тээвэр нэгдэл, Моннис моторс, "Номгон санчир" ХХК, улс, хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 байгууллагын 27 багийн нийт 560 гаруй тамирчид амжилттай оролцсоноос:

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Тэнүүн Огоо ХХК;

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Атибус ХХК;

Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд Тэнүүн Огоо ХХК;

Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд Тэнүүн Огоо ХХК;

Эрэгтэй ширээний теннисний төрөлд Дайчин сүх ХХК;

Эмэгтэй ширээний теннисний төрөлд Баянхонгор аймгийн Автотээврийн төв;

Холимог хосын төрөлд Баянхонгор аймгийн Автотээврийн төв;

Эрэгтэй шатрын төрөлд Өвөрхангай аймгийн Автотээврийн төв;

Эмэгтэй шатрын төрөлд Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн баг тамирчид бусдыгаа манлайлан алтан медаль, мөнгөн шагналын хамт хүртсэн юм.



Багийн нэгдсэн дүнгээр Тэнүүн Огоо ХХК тэргүүн байранд орж цом, мөнгөн шагналаар, Зорчигч тээврийн нэгтгэл хоёрдугаар байранд орж цом, мөнгөн шагналаар, Атибус ХХК гуравдугаар байр эзэлж цом, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж аваргууд тодорлоо.



Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье!

 

АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ

ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН АВТОТЭЭВРИЙН ХЭЛТЭС

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх