Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ

2015/06/04

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын дунд спортын аварга шалгаруулах 4 төрөлт тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 16-17-ноос болон 22-24-ний өдрүүдэд БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны заал болон Гадаадын иргэдийн харьяатын спорт зааланд болсон.

 

Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр А.Ганхуяг захиралтай “Тэнүүн огоо” ХХК-ийн баг тамирчид тэргүүн байрыг, Ц.Одонтунгалаг захиралтай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын баг тамирчид дэд байрыг, Г.Баярмагнай захиралтай “Атибус” ХХК-ийн баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.  

 

Мөн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэр, авто үйлчилгээ болон мэргэшсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын дунд спортын аварга шалгаруулах 4 төрөлт тэмцээн 2015 оны 06 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 

Тэмцээнд нийт 25 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд тэмцээний төрөл тус бүрээр эхний 3 байранд шалгарсан багууд 2015 оны 06 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит аварга шалгаруулах финалын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

 

Финалын тэмцээнд 21 аймаг тус бүрээс шалгарсан багууд, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас зохион байгуулсан тэмцээнээс шалгарсан багууд оролцоно.

 

 

АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ

ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН АВТОТЭЭВРИЙН ХЭЛТЭС

АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх