Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын салбарын статистикчдын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

2024/06/27
Төмөр замын салбарын статистикчдын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

2024.06.26-ны өдөр Төмөр замын тээврийн салбарын статистикчдын зөвлөгөөнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “ Тавантолгой төмөр зам”, “Монголиантранс Ложистик” ХХК зэрэг байгууллагуудын статистикч нар оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр төмөр замын тээврийн статистикийн бүрдэлт, статистик өгөгдөл боловсруулалт, программ хангамжийн ашиглалт, шуурхай мэдээ болон хатуу тайлангийн тулгалт зэрэг сэдвээр зөвлөлдөж, тулгамдсан асуудлуудаа ярилцаж хэлэлцлээ.

Зам, тээврийн салбарын статистик мэдээллийн бүртгэлийг боловсронгуй болгох, тоон өгөгдлийг цуглуулж боловсруулах, статистик мэдээлэлд үндэслэж бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийх, нийтэд ил тод түргэн шуурхай мэдээлэх боломжийг хангаж хэрэглэгчдэд ээлтэй болгох зорилгоор хийгдсэн “Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ”-ын талаарх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зөвлөгөөнд оролцогчдод хүргэлээ.

 

Төмөр замын салбарын статистикчдын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх