Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭДЭГДЭЛ

2024/06/18
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сошиал сүлжээгээр Ховд аймийн Эрдэнэбүрэн сум, Дорноговь аймгийн зарим сумуудыг аймгийн төвтэй холбосон автозам нь стандарт бус, нарийхан, 4.5 метр өргөнтэй байна гэдэг мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс зориудаар түгээж байна.
 
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны тушаалаар батлагдсан “Монгол Улсын Зам, замын байгууламжийн норм ба дүрэм”-д тухайн авто замын зорчих хэсгийн өргөнийг хөдөлгөөний эрчмээс хамааруулан тогтоосон байдаг.
 
Тус баримт бичгийн 3.А-ХО3 ангиллаар хөдөө орон нутгийн байнгын хөдөлгөөнтэй, хөдөлгөөний эрчим нь хоногт 100 автомашинаас бага тохиолдолд замын зорчих хэсгийн өргөнийг 4 метр байхаар тогтоосон бөгөөд хөдөлгөөний хурдыг 40 км/ц-аас ихгүй байхаар заасан.
 
Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан судалгаагаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын чиглэлд тавигдах замын хөдөлгөөний эрчим нь хоногт 100 машинаас бага байхаар гарсан тул замын ангилалыг 3А-ХО3-БХ-2-50 байхаар тогтоож ЭМ-СИ-ПИ-СИ-ЖИ-АР ХХК замын зургийг хийж, мэргэжлийн экспертүүд магадлал хийсэн.
 
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед тухайн тойрогт нэр дэвшиж буй зарим этгээдүүд бодит байдлыг мушгин гуйвуулж, замын өргөнөөс нь хасаж, стандарт бус зам барьж буй мэтээр худал мэдээллийг олон нийт болон орон нутгийн иргэдэд тарааж буй нь автозамын салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын үйл ажиллагааг харлуулж, худал мэдээлэл, гүтгэлэг тараах замаар улстөрийн оноо авах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэж байна.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумыг улсын чанартай автозамтай холбох замын ажил нь өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй бүх норм, дүрэм, стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ICT компани техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа болно.
 
Орон нутгийн чанартай замыг барихад ашиг сонирхлын зөрчил, стандартыг баримтлаагүйгээс үүдсэн алдаа дутагдал гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ