Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН ЖОЛООЧ НАР ГЕРМАН УЛСАД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

2024/05/24
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН ЖОЛООЧ НАР ГЕРМАН УЛСАД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ
”GREENING TRANSPORT” сэдэвт Олон Улсын Тээврийн форум 2024-дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо 2024 оны тавдугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар оролцож байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсад айлчилж хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлээр тохиролцсон.
 
Дээрх ажлыг хэрэгжүүлэн ХБНГУ-ын холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв.
 
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.
 
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт ХБНГУ-д мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг ХБНГУ-ын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв дээр чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.
 
Мөн тавдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Холбооны Автотээврийн судалгаа, туршилтын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэх,эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэл бүхий хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.
 
Түүнчлэн Холбооны Автотээврийн Албаны дэд ерөнхийлөгч, ноён Бенжамин Соколовик -тэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын автотээврийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг Монгол Улсад зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, автотээврийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хяналт хийх зориулалтын тоноглол бүхий хоёр автомашиныг Монгол Улсад нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН ЖОЛООЧ НАР ГЕРМАН УЛСАД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook