Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТРАНЗИТ ТЭЭВЭР ХӨГЖҮҮЛЖ, ЭНЭ ОНД 24 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭНЭ

2024/05/15
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТРАНЗИТ ТЭЭВЭР ХӨГЖҮҮЛЖ, ЭНЭ ОНД 24 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭНЭ
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн цогц үйлчилгээг бий болгохоор өнөөдөр /2024.05.15/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнгөрсөн 2023 онд Азийн бусад орнуудаас Европын улсыг чиглэсэн транзит тээврээр нийт 14 мянган зорчигч тээвэрлэж, 18 тэрбум төгрөгийн орлого олсон.
 
2024 онд энэ тоог 24 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Транзит тээврийг хөгжүүлж, өргөжүүлснээр манай улсын агаарын тээврийн салбарт оруулах эдийн засгийн үр өгөөжид чухал ач холбогдолтой.
 
Манай улс газар зүйн байршлын хувьд транзит тээвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Цаашид транзит тээврийн үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Ази-Европын зорчигчийн зах зээлийг Монгол Улс руу татах, зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг эрчимжүүлж байна.
 
ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ бодлого зорилтын үр дүнд агаарын тээврийн салбарт шинэ үйлчилгээ, шинэ чиглэлүүд бойжиж байна.
 
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир
 
2023 онд Монгол Улсыг чиглэсэн 1.7 сая зорчигч урсгалын 50 гаруй хувийг МИАТ ТӨХК тээвэрлэсэн. Ийм хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөж хөгжинө гэдэг хүндрэлтэй.
 
Тиймээс Ази, Европын зах зээл рүү орох арга замуудыг эрэлхийлж байгаа. Жишээ нь, Японоос Баруун Европ руу 4.3 сая хүн зорчиж байна.
Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд тоглож эхэлбэл 2 их наядын орлого олно гэж тооцоолж байгаа гэж онцоллоо.
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТРАНЗИТ ТЭЭВЭР ХӨГЖҮҮЛЖ, ЭНЭ ОНД 24 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook