Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ  ТУХАЙ  ЗАР

2024/04/12

          Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа  ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Хүсэлт;
  • Төрийн албан хаагчийн анкет; 
  • Иргэний үнэмлэхний хуулбар; 
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг / диплом/ хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн  хуулбар,  шимтгэл төлсөн цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсны гэрчлэх баримт бичиг;
  • Иргэний, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; /e-mongolia–с татан авах/
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 12-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 17:30 цаг хүртэл
  • Материал хүлээн авах хаяг: Зам, тээврийн хөгжлийн яамны  307 тоот өрөө

 

 

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ 

 

Албан тушаал

 

Ангилал

                             Тавигдах шаардлага

Боловсрол

           Мэргэжил

Мэргэшил

Туршлага

                                                              Нэг. Автотээврийн бодлого зохицуулалтын газар Тээвэр зохион байгуулалтын хэлтэс

1

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй (04201)

Логистик менежмент (041308)

Авто инженерчлэл (071601)

Авто машины ашиглалт, аж Ахуй (071602)

Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл (071604)

Тээврийн үйлчилгээ /(04102)

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

                                                                      Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

2

Автотээврийн салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан шинжээч

 ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй (0421)

Менежмент ба удирдахуй (041301-03,05)

Эдийн засаг(0311)

Зам, тээврийн салбарын инженер

-Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

                                                                       Гурав.   Төрийн захиргаа удирдлагын газар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс

3

Худалдан авах ажиллагаа, авто замын сангийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эдийн засаг (0311)

Санхүү  (041201)

Эрхзүй зүй (0421)

 Бизнесийн удирдлага (041301)

             -

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

                                                                         Дөрөв.Төрийн захиргаа удирдлагын газар, Хуулийн хэлтэс

4

Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

            Эрх зүй (0421)

 

Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж төгссөн байх.

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

                                                     Тав. Авто тээврийн бодлого зохицуулалтын газар, Тээвэр зохион байгуулалтын хэлтэс

5

Автотээврийн  хэрэгслийн ашиглалт, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Авто инженерчлэл (071601)

Автомашины ашиглалт-авто аж ахуй механик инженер (071602)

Машины электрон систем  (071603)

Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл (171604)

Тээврийн үйлчилгээ (104102)

Логистик менежмент (041308)

                -

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

                                                                   Зургаа. Авто замын бодлого зохицуулалтын газар

6

Авто зам, замын байгууламжийн барилга, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Авто замын инженерчлэл (073210)

Гүүрийн инженерчлэл (073205)

Барилга замын машин төхөөрөмж (073211)

 

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

                                                              Долоо.  Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар

7

Төмөр замын боомт, дотоод үйл ажиллагаа хариуцсан яамны ахлах зохион байгуулагч

ТЗ-8

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт (104105) 

Төмөр замын барилга, зам замын аж ахуй    (104106)

Логистик менежмент  (041308)

                       -

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

                                                                                                               ---000---

 

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ  ТУХАЙ  ЗАР  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх