Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ 1-Р УЛИРАЛД 723.1 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2024/04/01
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ 1-Р УЛИРАЛД 723.1 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ
Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны 1-р улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүллээ.
 
Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Энэ нь 2023 оны 1-р улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452%-ийн өсөлтийг үзүүллээ.
 
Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ 1-Р УЛИРАЛД 723.1 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook