Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД 8-ААС ДООШ СУУДАЛТАЙ МАШИНААР ШИНЖААНЫ ХИЛИЙН БООМТУУДААР НЭВТРЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2024/04/01
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД 8-ААС ДООШ СУУДАЛТАЙ МАШИНААР ШИНЖААНЫ ХИЛИЙН БООМТУУДААР НЭВТРЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын өөртөө засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Тухайлбал;
 
Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх
 
Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох
 
Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах
 
Баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох
 
Агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх
 
Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
 
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД 8-ААС ДООШ СУУДАЛТАЙ МАШИНААР ШИНЖААНЫ ХИЛИЙН БООМТУУДААР НЭВТРЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook