Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ  ТУХАЙ  ЗАР

2024/03/22

          Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа  ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Хүсэлт;
  • Төрийн албан хаагчийн анкет; 
  • Иргэний үнэмлэхний хуулбар; 
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг / диплом/ хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн  хуулбар,  шимтгэл төлсөн цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсны гэрчлэх баримт бичиг;
  • Иргэний, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; /e-mongolia–с татан авах/
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны  өдрийн 17:30 цаг хүртэл
  • Материал хүлээн авах хаяг: Зам, тээврийн хөгжлийн яамны  307 тоот өрөө

 

 

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ 

 

Албан тушаал

 

Ангилал

                             Тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Салбарын хяналтын газар

1

Зүүн болон говийн бүсийн авто замын хяналт хариуцсан мэргэжилтэн

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Авто замын инженерчлэл (073210);

Гүүрийн инженерчлэл (073205);

Барилга замын машин (073211);

 

             -

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

 

                                                                                                               ---o0o---

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ  ТУХАЙ  ЗАР  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх