Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР МАЛЧДАДАА 555 САЯ 200 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2024/03/15
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР МАЛЧДАДАА 555 САЯ 200 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна.
 
Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв.
 
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж манай Монголчууд ярьдаг. Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, туслах аяныг салбарын сайдын санаачилгаар өрнүүлж, уг аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгдсэн юм.
 
Дээрх мөнгөн хандиваас гадна Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Тавантолгой төмөр зам ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын онцгой байдлын шуурхай штабт 24.4 сая төгрөгийн үнэ бүхий 600 боодол өвс, 150 уут малын тэжээл, 28 кг хуурай сүү зэрэг тусламж үзүүллээ.
 
ХЭЦҮҮ ЦАГИЙГ НЭГЭН СЭТГЭЛЭЭР ХАМТДАА ДАВЦГААЯ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР МАЛЧДАДАА 555 САЯ 200 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook