Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЦАХИМ ХӨГЖИЛ, ТЭЭВРИЙН САЙД ФОЛЬКЕР ВИССИНГИЙН АЙЛЧЛАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024/03/07
ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЦАХИМ ХӨГЖИЛ, ТЭЭВРИЙН САЙД ФОЛЬКЕР ВИССИНГИЙН АЙЛЧЛАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг өнөөдөр /2024.03.06/​ Монгол Улс-Холбооны Бүгд найрамдах Герман Улс хоорондын бизнесийн уулзалт, хэлэлцүүлэгт оролцож байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай уялдуулж, Зам, тээврийн хөгжлийн яам Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зорилт дэвшүүлээд байна.
 
 
Авто замын салбарт хилийн боомт чиглэсэн, аймгийн төвүүдийг хооронд нь холбох, сумдыг холбох хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.
Төмөр замын салбарт баруун болон зүүн чиглэлд нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ гэдгийг дэд сайд Л.Халтар хэллээ.
 
 
Хурлаар хоёр улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны туршлага, цаашид нэмэгдүүлэх боломж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Германы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын стратеги сэдвийн хүрээнд санал солилцлоо.
 
Хамтын ажиллаагааны хүрээнд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хүнд сурталгүй байх, хувийн хэвшлийнхийг хохироохгүй байх эрхзүйн боломжтой байх чухал гэдгийг ХБНГУ-ын хувийн хэвшлийн төлөөллүүд онцолж байна.
 
Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.
 
 
ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЦАХИМ ХӨГЖИЛ, ТЭЭВРИЙН САЙД ФОЛЬКЕР ВИССИНГИЙН АЙЛЧЛАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook