Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2024 ОНЫ НЭГ САРД 10.2 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2024/02/14
2024 ОНЫ НЭГ САРД 10.2 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны нэгдүгээр сард 11.5 сая зорчигч тээвэрлэлээ. Мөн хугацаанд бүх төрлийн тээврээр 10.2 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт ачаа тээврийн 67 хувийг автотээврээр, 33 хувийг төмөр замаар тээвэрлэлээ.

ОХУ-тай хиллэдэг боомтуудаар 3.8 мянган тонн ачаа гарсан бол БНХАУ-тай хиллэдэг боомтуудоор 6.6 сая тонн ачаа гарсан байна.

Үүнээс хамгийн их ачаа Гашуунсухайт боомтоор 3.6 сая.тонн, Шивээхүрэн боомтоор 1.8 сая тонн, Ханги боомтоор 649 мянган тонн, Булган боомтоор 250 мянган тонн, Бичигт боомтоор 157 мянган тонн, Замын-Үүд боомтоор 83  мянган тонн, Бургастай боомтоор 61 мянган тонн, Баянхошуу боомтоор 45 мянган тонн  ачаа тус тус экспортод гарсан байна.

Агаарын тээврээр 2024 оны нэгдүгээр сард агаарын тээврээр олон улсад 124.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 51 хувь, орон нутагт 33.5  мянган зорчигч тээвэрлэлээ.

2024 оны нэгдүгээр сард агаарын тээврээр олон улсад зорчсон зорчигчдын хамгийн өндөр буюу 29 хувийг Сөүл чиглэлд ниссэн бол Бээжин чиглэлд 15 хувь, Фукуок чиглэлд 8.3%, Истанбул чиглэлд 7 хувь, Токио чиглэлд 6.3%, Хонгконг чиглэлд 6.1% бусад чиглэлд 27.7% нь зорчсон байна.

Мөн олон улсад зорчсон зорчигчдын хамгийн өндөр буюу 50.7% нь үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нислэгээр нисжээ.

 “Airchina”-ийн нислэгээр 9.5%, “Korean Air”-ийн нислэгээр 8.8%, “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 7.3%, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 6.8%, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 5.3%, бусад агаарын тээвэрлэгчийн нислэгээр 11.6% нь зорчсон байна.

 

 

2024 ОНЫ НЭГ САРД 10.2 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook