Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТУУЛАЙ ЖИЛИЙН ОТГОН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2024/02/08
ТУУЛАЙ ЖИЛИЙН ОТГОН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Зам, тээврийн хөгжлийн сайдын туулай жилийн отгон шуурхай хуралдаан өнөөдөр /2024.02.08/ боллоо.

Туулай жилд зам, тээврийн салбар түүхэндээ анх удаа 75 хувийн өсөлт үзүүлсэн.

Ирж буй модон луу жилдээ энэ амжилтаа илүүү ахиулж,  бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүллээ.

Төмөр замын салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж. Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.

Авто замын салбарт , долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна. 

ТУУЛАЙ ЖИЛИЙН ОТГОН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook