Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

П.НАСАНЖАРГАЛ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАСГИЙН ГАЗРЫН ДОЛООН ТӨРЛИЙН ШАГНАЛ ОЛГОДОГ

2024/01/11
П.НАСАНЖАРГАЛ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАСГИЙН ГАЗРЫН ДОЛООН ТӨРЛИЙН ШАГНАЛ ОЛГОДОГ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч П.Насанжаргалтай ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хэчнээн шагнал олгож байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын долоон төрлийн шагнал олгож байна. Тодруулбал, иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан, хүндэт төмөр замчин, автотээврийн тэргүүний ажилтан, усан зам далайн тээврийн тэргүүний ажилтан, тэргүүний замчин, “Онц тээвэрчин”, Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг” гэсэн шагнал багтана.

-Ямар шаардлага тавьдаг вэ?

-Зам, тээврийн салбарын ажил, үйлчилгээг боловсронгуй болгосон, дэвшилтэт техник технологи, шилдэг арга ажиллагаа нэвтрүүлсэн, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн, онцгой амжилт, оновчтой санаачилга гаргаж, салбартаа үр бүтээлтэй ажилласан, холбогдох шаардлагыг хангасан хүмүүст олгодог.

Салбарын тэргүүний болон Онц тээвэрчин шагналыг салбартаа 12-оос дээш жил үр бүтээлтэй ажилласан, зам, тээврийн салбарт 5, тухайн байгууллагадаа гурваас дээш жил ажилласан хүнд Зам, тээврийн хөгжлийн яамны хүндэт жуух бичиг шагналыг олгох тухай журамд заасан байдаг.

-Шагналын материалыг хэрхэн өгөх вэ?

-Шагналын материалыг цахимаар хүлээж авдаг. Шагналд нэр дэвшигч иргэд award.mrtd.gov.mn цахим сайтад материалаа өгнө. Нийтээр тэмдэглэдэг баяр, салбарын тэмдэглэлт өдрүүдээр шагнал олгогдоно.

-Гавьяат тээвэрчин цолыг ямар шалгуураар өгдөг вэ гэсэн асуулт иргэдээс ирсэн. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улсын гавьяат тээвэрчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас олгодог.  Тус шагналд нэр дэвшиж буй иргэдийн шагналд тодорхойлох материал нь харьяа засаг захиргааны нэгж буюу аймаг эсвэл дүүрэг, нийслэлийн засаг даргаас Зам, тээврийн хөгжлийн яаманд санал авах албан бичгийг ирүүлдэг.

Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс шаардлага хангасан, хангаагүйг албан бичгээр эргэн мэдэгдэнэ. Шагнал олгох, эс олгохыг Ерөнхийлөгчийн тамгын газар шийддэг.

П.НАСАНЖАРГАЛ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАСГИЙН ГАЗРЫН ДОЛООН ТӨРЛИЙН ШАГНАЛ ОЛГОДОГ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook