Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2024/01/09
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.01.09/ Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа.
 
Талууд энэ удаагийн уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх асуудлаар санал солилцов.
 
Уулзалтын эхэнд Сайд С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдсэн гэдгийг онцлоод, 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн дүн мэдээг танилцууллаа. Ирэх жил зорчигчийн урсгал илүү нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит хэрэгцээ, шаардлага тулгарч байгааг хэллээ.
 
Тэрбээр үргэлжлүүлэн Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг.
 
Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна. Бид ирэх 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Иймд нисэх буудлын хүчин чадлаас гадна бүртгэлийн цэгийг нэмэгдүүлэх, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд аль болох хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч өгөхийг хүссэн юм.
 
 Түүнээс гадна орон нутгийн нислэг сэргэж, зорчигч урсгал нэмэгдсэн. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг. Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудлын одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
 
Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми,
Бидний зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэнэ.
 
Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно гэдгийг хэллээ.
 
Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж байна. Цаашид үйлчилгээний чанараа илүү сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарна гэдгээ илэрхийлсэн юм.
 
 
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook