Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ  ТУХАЙ  ЗАР

2024/01/08

        Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа  ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Хүсэлт;
  • Төрийн албан хаагчийн анкет; 
  • Иргэний үнэмлэхний хуулбар; 
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг / диплом/ хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн  хуулбар,  шимтгэл төлсөн цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсны гэрчлэх баримт бичиг;
  • Иргэний, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; /e-mongolia–с татан авах/
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ний   өдрийн 17:30 цаг хүртэл
  • Материал хүлээн авах хаяг: Зам, тээврийн хөгжлийн яамны  308 тоот өрөө

 

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ  

 

Албан тушаал

 

Ангилал

                             Тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

                                             Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

1

 

Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан шинжээч

 

  ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

 

-Нягтлан бодох бүртгэл /0411/

-Эдийн засаг /0311/

-Санхүү /0412/

-Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

-Мэргэшсэн нягтлан бодогч

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

2

Автотээврийн салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан шинжээч

  ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Эрх зүй /0421/

-Менежмент ба удирдахуй /041301-03,05,

- Эдийн засаг/0311/

-Зам, тээврийн салбарын инженер

-Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

              Хоёр. Автотээврийн бодлого зохицуулалтын газар Тээвэр зохион байгуулалтын хэлтэс

3

Улс хоорондын тээвэр хариуцсан шинжээч

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Автотээврийн салбарын инженер

-Эдийн засаг /0311/

-Логистик менежмент/041305/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

                              Гурав. Бодлого, төлөвлөлтийн газар Мэдээллийн технологийн хэлтэс

4

Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Мэдээлэл харилцаа холбооны технологи /061/

-Төрийн албаны зохих мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

                          Дөрөв. Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар

5

Төмөр замын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

 ТЗ-7

Бакалавр болон түүнээс дээш.

-Менежмент ба удирдахуй /041301, 041302, 041308/

 -Төслийн менежмент /031202/

-Олон улсын харилцаа /101101/

-Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй /104101/

- Вагон, вагоны аж ахуй          /104103/ 

-Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт /104105/

-Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо /071403/

 төмөр замын барилга, зам, замын аж ахуй /104106/

 

                                -

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

                                                                                   ---000---

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ  ТУХАЙ  ЗАР  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх