Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОНЦЛОХ АЖИЛ: ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2023/12/27
ОНЦЛОХ АЖИЛ: ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн таван цагираг хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм.
 
Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.
 
Үүний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болно.
ОНЦЛОХ АЖИЛ: ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook