Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төсөл”-д зарлагдсан ажлын байр

2015/05/19

                                                                                                                                            

Иргэний агаарын тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.  

 

1.    Ажлын байрны нэр: Нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийн инженер

 

1.1 Мэргэжлийн шаардлага

  • Механик инженерийн мэргэжлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Тоног төхөөрөмжийн ажиллагаанд дүн шинжилгээ хийх, механик ажиллагааг сайжруулах, түүний эд анги, материалын талаар мэргэшсэн байх.
  • Англи хэлний мэдлэгтэй /Япон, Солонгос хэлний чадвар давуу тал болно/
  • Зураг төслийн программ хангамжийн талаар зохих мэдлэгтэй байх

 

1.2  Хариуцах ажил

  • Нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжүүдийн сонголт, механикийн угсралтын ажлыг Монгол Улсын барилгын норм ба дүрэм, стандарт, олон улсын стандарт, холбогдох хууль, дүрэм, журам, батлагдсан зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих.
  • Нисэх буудлын барилга байгууламжуудад тоноглогдох өргөх, зөөх механизм зорчигчийн болон ачаа тээшний цахилгаан шат, урсдаг шат, ачаа тээвэрлэх  систем, зорчигчид онгоцонд суух гүүр /хүзүүвч/, болон бусад тоног төхөөрөмжийн механикийн эд ангиудын угсралтын ажлыг төслийн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх.

 

2.    Ажлын байрны нэр: Ус хангамж, aриутгах татуургын инженер

 

2.1 Мэргэжлийн шаардлага

  • Усан хангамж, ариутгах татуургын инженерийн мэргэжлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Англи хэлний мэдлэгтэй /Япон, Солонгос хэлний чадвар давуу тал болно/
  • Мэргэжлийн чиглэлээр зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх, хяналт тавих техникийн норм дүрэм, стандарт, эрх зүйн мэдлэг эзэмшсэн.
  • Зураг төслийн программ хангамжийн талаар зохих мэдлэгтэй

 

2.2  Хариуцах ажил

  • Усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн аргачлал, барилга угсралтын ажилд хяналт тавих, цэвэр усны хангамжийн чанарын хяналтыг хэрэгжүүлэх.

 

3.    Ажлын байрны нэр: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний инженер

 

3.1 Мэргэжлийн шаардлага:

  • Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний инженерийн дээд боловсролтой байх.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Нисэхийн радио холбоо ба өгөгдлийн холбоо эсхүл нислэгийн хөдөлгөөний менежментийн чиглэлээр мэргэшсэн
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх (ярианы болон бичгийн)
  • Мэргэжлийн чиглэлээр орчин үеийн техник технологийн талаар өргөн мэдлэгтэй, Олон улсын иргэний нисэхийн байгуулллага болон үндэсний норм дүрэм, стандарт, эрх зүйн мэдлэг эзэмшсэн.
  • Компьютер, програм хангамжийн мэдлэгтэй

 

3.2  Хариуцах ажил

  • Нисэх буудлын навигацийн тоног төхөөрөмжийн ноу хау, техник технологийн сонголт, угсралт, суурилуултад хяналт тавих.

 

4.    Ажлын байрны нэр: Нисэх буудлын хүний нөөцийн төлөвлөлт хариуцсан ажилтан

 

4.1 Мэргэжлийн шаардлага

  • Хүний нөөцийн удирдлага, эрх зүйч, эдийн засагчийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй.
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Нисэхийн менежмент, агаарын тээврийн зохион байгуулалт, сурган хүмүүжүүлэх, сургалтын арга зүйн чиглэлээр мэргэшсэн байх
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх (ярианы болон бичгийн) /Япон хэлний мэдлэг давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх

 

4.2  Хариуцах ажил

  • Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалт хийх, нисэх онгоцны шинэ буудалд ажиллах боловсон хүчнийг сургаж дадлагажуулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, ашиглалтад оруулсны дараа үйл ажиллагааг саадгүй явуулах ур чадвартай боловсон хүчнээр хангахад шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх.

 

Сонгон  шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг Засгийн газрын XIII байрны 3 давхрын 307 тоот өрөөнд 2015 оны  05  дугаар  сарын  29-ний өдөр 09.00-12.30, 13.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

 

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

 

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Зам, тээврийн яамны 62263178 утсаар холбогдож  лавлагаа авч болно.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

 
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төсөл”-д зарлагдсан ажлын байр  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх