Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2023 оны 3 дугаар улиралын байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2023/12/16

ТАНИЛЦУУЛГА

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, ХАРЬЯА АГЕНТЛАГТ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ

            “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, агентлаг болон холбогдох албан тушаалтанд 2023 оны гуравдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.

 

  1. Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт 2023 оны 3 дугаар улиралд нийт 695 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 647, хяналтад хугацаа болоогүй 48 өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 94.2%-ийн үзүүлэлттэй байна.

 

  1. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2023 оны 3 дугаар улиралд Зам, тээврийн хөгжлийн яаманд 2301, Иргэний нисэхийн ерөнхий газарт 84, нийт 2385 гомдол, санал, хүсэлт ирүүсэн бөгөөд шийдвэрлэлт 97.1%-тай байна.

 

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн гомдлын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн дугаар олголт, шилжилт хөдөлгөөн, хүнд даацын авто машины тонн жингийн стандарт, төлбөр хураах цэгийн цахимжуулалт, үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.

 

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний Нисэхийн ерөнхий газарт хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хувьд: байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилд орох, шагнал урамшуулалтай холбоотой өргөдөл дийлэнх хувийг эзэлж байна.

 

            Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний Нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хавсаргасан хүснэгтээр хавсаргав.

 ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2023 оны 3 дугаар улиралын байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх