Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөрзамын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

2015/04/21
Төмөрзамын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө  хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор боллоо.

 

Тус компанитай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.

 

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Төмөртэйн уурхайгаас жилд 3 сая тн-оос доошгүй төмрийн хүдэр олборлож, “Болд төмөр ерөө гол” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын шугамаар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлснээр жилд 1,5 саяас доошгүй тн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэж, төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн  салбарыг хөгжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Төмөрзамын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх