Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2015/04/21
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2015 оны 03 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 20-ны хооронд

 

1.      Албан шаардлагын биелэлт хангалтгүйгээс “Арга хэмжээ” тооцжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төмөр замын цехийн дохиолол холбооны байгууламж, түүнд засвар, техникийн үйлчилгээ хийх үйл ажиллагаанд Зам, тээврийн хяналтын хэлтсийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Д.Батхүү гүйцэтгэлийн шалгалт хийв. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төмөр замын цехэд өгсөн 038/07/071/13 дугаартай албан шаардлагын биелэлт 67.6% буюу илэрсэн зөрчлийг хангалттай арилгаагүй байна.

  • Албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй албан тушаалтныг “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу “ТОРГОХ”-оор шийдвэрлэсэн байна.
  • Гүйцэтгэлийн хяналт шалгалтын явцад хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 3 зөрчил илэрсэнийг арилгуулах “Албан шаардлага” хүргүүлэв.

 

2.      Салбар зам барих, өргөтгөх “ТЕХНИКИЙН ДҮГНЭЛТ” гаргав.

Зам, тээврийн яамнаас томилогдсон ажлын хэсэг “УБТЗ” ХНН-ийн “Сүхбаатар” өртөөнөөс “АЛТАН БУЛАГ ЧӨЛӨӨТ БҮС”-ийн эзэмшлийн талбай хүрэх салбар төмөр зам барих техникийн нөхцөл, боломжийг судлан үзэж,
2015 оны 03 дугаар сарын 11-нд “ДҮГНЭЛТ” гаргалаа. Ажлын хэсгийг ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан ахлаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч С.Майдар, гишүүдэд
ЗТЯ-ны ТЗДТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн Захирагч Ч.Чимидсүрэн, “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Батбаатар, “УБТЗ ХНН”-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган, Хяналтын албаны орлогч дарга Н.Адъяа, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Энхболд, Хяналтын албаны эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Замын аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Зоригтсайхан, Ачаа тээврийн албаны ерөнхий инженер Ц.Батаа, Техникийн бодлого, зураг төслийн төвийн ерөнхий инженер Филиппов.О.Л, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны инженер Н.Тэнгэс, Сүхбаатар өртөөний дарга Б.Даваасүрэн, Дохиолол, холбооны 1-р ангийн дарга С.Сүхбаатар, Замын 1-р ангийн Ерөнхий инженер Т.Лхагвасүрэн нар оролцов.

Ажлын хэсэг “АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮС”-ийн хүсэлтийг газар дээр нь судлаж үзээд хоёр нөхцлөөр хайгуул судалгаа хийж, тохирох хувилбарын дагуу зам салаалан салбар төмөр зам барих боломжтой гэж ДҮГНЭВ.

 

3.      Хяналт шалгалт хийсэн тухай

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төмөр замын дэд бүтэц, байгууламжид үзлэг, шалгалт гүйцэтгэлээ. Үзлэгийг ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан ахлаж, гишүүдээр ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч С.Майдар, ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Д.Батхүү,
“УБТЗ” ХНН-ийн Хяналтын албаны хойд хэсэг хариуцсан Ахлах байцаагч Б.Бадрах, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны Хэсгийн байцаагч Ц.Алтанхуяг, Замын 6-р ангийн Хэсэглэл хариуцсан инженер О.Батхүү, Замын мастер Б.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд “УБТЗ” ХНН-ийн Эрдэнэт өртөөний удирдлага, “Эрдэнэт үйлдвэр”
ХХК-ийн инженер техникийн ажилчид нарыг байлцуулан гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын үр дүнд доорх “ДҮГНЭЛТ”-ийг гаргав.

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төмөр  зам /6525м/-ын зам төмөр, суман шилжүүлгийн металл эд ангиудыг төлөвлөгөөтэйгөөр сольж дуусгах,
  • Хугацаа хэтэрсэн модон дэрийг бүрэн солих,
  • Металлын ядаргаанд орсон, элэгдэлтэй зам төмрүүдийг солих, зам төмрийн аж ахуйд тавих хяналтыг өндөржүүлэх, сэв гэмтлийг хэт авиа оношлогооны тэргэнцрээр шалгаж, улирал тутам тайлан мэдээг гаргаж дүгнэх,
  • “УБТЗ” ХНН-ийн Эрдэнэт өртөөнөөс үйлдвэрийн өртөөний зам хүртлэх хоорондын замын модон дэрийг төмөр бетон дэр болгон солих, “Дунд засвар” хийх ажлыг хамтран гүйцэтгэх,  

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төмөр  зам /6525м/ нь ашиглалтын хугацаа дууссан, зам төмөр, металл эд ангиудыг сольж дуусах хүртэл төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа тул Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой “Объектийн гэрчилгээ” олгох нөхцөл шаардлага хангагдахгүй байна гэж дүгнэв.

            Хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Аж үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо зэрэг холбогдох төрийн удирдлагын байгуулагуудад “Шаардлагатай ажлуудад анхаарч дэмжлэг үзүүлэх тухай” албан тоотыг ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтаас хүргүүлэв.

 

4.      Хяналт шалгалт хийсэн тухай

“УБТЗ” ХНН-ийн Чойр зангилаанд 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны хооронд 2 өдөр хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтыг Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан ахлаж, төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч М.Энхболд, С.Майдар, Х.Итгэлт, төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн Ц.Батбаатар, Ж.Болдхүү, Б.Очхүү нар холбогдох албан тушаалтануудыг байлцуулан гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын үр дүнд доорх “ДҮГНЭЛТ”-ийг гаргав.

 “УБТЗ” ХНН-ийн Чойр зангилааны аж ахуй нэгжүүдэд төмөр замын тээврийн тухай хууль, стандарт, дүрэм, журамтай холбоотой нийт 11-н зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах Улсын байцаагчийн “Албан шаардлага”-ыг тодорхой хугацаатайгаар хүргүүлж, тайлан илтгэлийн дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхээр шийдвэрлэв.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлт, хяналт шалгалт нь “Төмөр замын тээврийн тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль болон холбогдох стандарт, дүрэм, журмыг үндэслэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газар, хэлтсийн даргын удирдамжын дагуу гүйцэтгэсэн болно. 

 

Зам, тээврийн яам

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын

ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн

хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч М.Энхболд

 

2015.04.21

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх