Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОЗАМЫН САЛБАР 10 ДУГААР САРД

2023/11/01
АВТОЗАМЫН САЛБАР 10 ДУГААР САРД
УЛААНБААТАР- ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ, СУУРЬ ХУЧИЛТ БҮРЭН ДУУСЛАА
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Нийт 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
 
21 АЙМАГ, 96 СУМЫГ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОЛОО
 
2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.
 
УЛААНГОМ-ХОВД, УЛИАСТАЙ-АЛТАЙГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОНО
 
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж Ховд-Улаангом, Улиастай-Алтай сумыг холбох авто замыг төслүүдийг эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болно гэдгийг онцлов.
Нөгөө талаас авто зам, тээврийн коридоруудад ач холбогдол өгч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТ 87 ХУВЬТАЙ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарлаж, авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ, ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт тавьсан.
Олон улс, улсын чанартай 14.891.5 км авто замын урсгал засвар арчлалтын ажил 87 хувьтай хийгджээ.
АВТОЗАМЫН САЛБАР 10 ДУГААР САРД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook