Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД 1 САЯ 58 МЯНГАН ЗОРЧИГЧИД ҮЙЛЧИЛЖ, 52 САЯ.ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2023/11/01
2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД 1 САЯ 58 МЯНГАН ЗОРЧИГЧИД ҮЙЛЧИЛЖ, 52 САЯ.ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЛЭЭ
2023 оны эхний 10 сард хот хооронд нийтийн зорчигч тээвэрлэлтийг 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж, 1 сая 58 мянган зорчигчид үйлчилсэн байна.
Харин улс хоорондын зорчигч тээвэрлэлт мөн хугацаанд 23.470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчиллээ.
Мөн Монголд Зочлох жилийн хүрээнд Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуй нэгж, болон 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд Жуулчин тээврийн таних тэмдгийг олгосон.
БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээллийг задлан танилцуулбал, нүүрс 50 сая тонн тээвэрлэж, газрын тос 428 мянган.тонн, зэсийн баяжмал 535 мянган тонн, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэсэн.
2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД 1 САЯ 58 МЯНГАН ЗОРЧИГЧИД ҮЙЛЧИЛЖ, 52 САЯ.ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook