Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВСТРАЛИ УЛС РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО

2023/10/06
АВСТРАЛИ УЛС РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг эрс нэмэгдүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна.

Мөн монголчууд маань хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай Open Sky  хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болохыг чухалчилж байна. Өнгөрсөн зун манай улс жуулчдын хөлд дарагдлаа. Энэ үед манай зам тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбар ирсэн зочдоо унаа хүлгээр улдааж явгалахгүй байх үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ.

Тухайлбал, БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдлээ. Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгч байна. Энэ онд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлөг хүлээн авч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ.

АВСТРАЛИ УЛС РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook