Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОНО

2023/10/06
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОНО

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байгааг хэллээ. Мөн “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан 09 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталсан. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Манай улс урьд нь урагшаагаа Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын таван гарцтай болно.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОНО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook