Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2023/09/28
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС  ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төслийг өнөөдөр /2023.09.28/ Зам, тээврийн хөгжлийн  жендэрийн салбар зөвлөлд  танилцууллаа.

Энэхүү тайлан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайлал, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх,  төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын явц, жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ, жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургамж, сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын явц, үр дүнг тус тус танилцуулсан юм. 

Тайланд тусгасан тус яаманд хүргэх зөвлөмж нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-г хэрэгжүүлэх салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтээр дэмжих,

Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн нэгжийн жендэрийн статистик, дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавхыг нэмэгдүүлэх,

Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, салбарт ажиллагчдын ажлын байрны жендэрийн мэдрэмжтэй байдлыг үнэлж, холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн зааврын хэрэгжилтэд салбарын байгууллагад хэрэгжиж буй байдалд үнэлгээ шинжилгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх,

Уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтад болон холбогдох бусад салбарт хүний эрх, жендэр, нийгмийн үр нөлөөний үнэлгээ нэвтрүүлж, үр дүнг бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх” зэрэг болно.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook