Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ 11 ХОНОГТ

2023/09/12
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ 11 ХОНОГТ
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Өнгөрсөн 23 жилд авто замын салбарт “Мянганы зам” хөтөлбөр хэрэгжүүлсэн бол одоо аймгууд болон боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох, авто замын таван босоо коридортой болох юм.
 
 
СТРАТЕГИЙН ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзаж, хоёр улсын хооронд тээврийн салбар, тэр дундаа төмөр замын салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ.
 
 
УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ҮЙЛЧИЛГЭЭГ СЭРГЭЭЛЭЭ
Улаанбаатар төмөр зам ХНН цар тахлын улмаас гурван жил гаруйн хугацаанд зогсоод байсан Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аяллаа сэргээж, анхны галт тэрэг амжилттай аялуулав.
 
 
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД НИЙЛҮҮЛЭГДЭХ 811 ВАГОНЫГ ХҮЛЭЭН АВЛАА
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
 
 
АНУ-ЫН ВАШИНГТОН, ЧИКАГО ХОТУУД РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж тийз борлуулалтаа эхлүүллээ.
 
 
МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ЭКСПО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон дэлхийн 35 улс орны төлөөлөгч оролцлоо.
 
 
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
2023 оны есдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Тавантолгой, Гашуунсухайт өртөөдийн барилга байгууламжид Улсын комисс ажиллан, төслийн нийт барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.
 
 
ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР, АЛТАНБУЛАГ, ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүд-Улаанбаатар, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдэв.
 
 
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ЛЯОНИН МУЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Ляонин мужид ажиллалаа. Тус мужийн дарга Ли Лэ Чинтай уулзан зам, тээврийн дэд бүтцийн төслүүдээ танилцуулж, хамтран ажиллахыг урилаа.
 
 
ЖИНЖӨУ БООМТОД АЖИЛЛАЛАА
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажиллалаа. Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь нэг жилд 100 сая тонн ачаа, 1 сая 100 мянган чингэлэг боловсруулах хүчин чадалтай.
Тяньжин боомтод үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болохыг чухалчилна гэдгээ сайд илэрхийллээ.
 
 
МАНДАЛГОВЬ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОНО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Дундговь аймагт ажиллах үеэр Мандалговь-Чойр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд эхлүүлэхээр болгохоор шийдвэрлэлээ.
 
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ 11 ХОНОГТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook