Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-Д ОЛГОЛОО

2023/08/24
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-Д ОЛГОЛОО
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2023.08.23/ хуралдаанаар Монгол-Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
 
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнгөрөгч 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.
 
”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарч, одоогоор Техник эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
 
Гэрээний дагуу уг ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны I улиралд эхлүүлнэ.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-Д ОЛГОЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook