Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БЭЭЖИНГИЙН ЗАМ, ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ 42 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2023/08/17
БЭЭЖИНГИЙН ЗАМ, ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ 42 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад 42 оюутан шалгарч, өнөөдөр батламжаа гардлаа.
Эргэн сануулахад , УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөр, ажил мэргэжлийн өдөрлөг энэ оны тавдугаар сард зохион байгуулагдсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд салбарын хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх бодлого амжилттай хэрэгжиж эхэллээ.

Бээжингийн Зам, харилцааны их сургууль нь агаарын тээвэр, авто зам, автотээвэр гэсэн үндсэн чиглэлээр 42 оюутан суралцах боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодын их дээд сургуулиудад 3 мянга гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 оюутан суралцаж байна.

Цаашид ХБНГУ, БНСУ, АНУ, Катар зэрэг улсуудад салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэнэ.

 

 

 

БЭЭЖИНГИЙН ЗАМ, ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ 42 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook