Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЭРО МОНГОЛИА КОМПАНИ УЛААНБААТАР-СӨҮЛ- УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

2023/08/09
АЭРО МОНГОЛИА КОМПАНИ УЛААНБААТАР-СӨҮЛ- УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж нийт 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2023.08.08/ “Аэро Монголиа” ХХК Сөүл хотнотУБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.

Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй үйл явдал юм.

“Аэро Монголиа” ХХК өнөөдрийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны  улсуудад  үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.

АЭРО МОНГОЛИА КОМПАНИ УЛААНБААТАР-СӨҮЛ- УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook