Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарын албан хаагчдын “Тээвэрчин” хотхоны урьдчилсан барилгын зураг төсөл шалгаруулах уралдаан

2023/08/01

Зам, тээврийн салбарын албан хаагчдын “Тээвэрчин” хотхоны

урьдчилсан барилгын зураг төсөл шалгаруулах уралдаан

Огноо: 2023 оны 08 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд

Сонгон шалгаруулалтын зар: ЗТХЯ-ны харьяа Иргэний нисэхийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 5,9 га газарт “Тээвэрчин” орон сууцны төсөл хэрэгжих бөгөөд уг төсөл нь оффисын барилга, орон сууц, хүүхдийн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, үйлчилгээний цогцолбор, спорт төвөөс бүрдсэн албан хаагчдын Амьдрах, Ажиллах, Амрах орчныг бүрдүүлсэн цогцолбор байна.

 Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулна.

 Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, Зам, тээврийн салбарын онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг  хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.

Сонгон шалгаруулалтыг дүгнэх :  Уралдааныг  2023 оны 08 дүгээр сарын 01-ний өдрөөс  08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зарлана. Бүтээлийг 2023 оны 08 дугаар сарын 08-09-ний өдрийн 08:00-17:00 цагийн хооронд цахимаар болон Засгийн газрын 13 дугаар байр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээн авна. Уралдааныг
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/127 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Сонирхсон мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн  өргөн

  Чөлөө-11, Засгийн газрын 13 дугаар байр

  Утас: 51263179, 99055640 e-mail: info@mrtd.gov.mn

 

 

Зам, тээврийн салбарын албан хаагчдын “Тээвэрчин” хотхоны урьдчилсан барилгын зураг төсөл шалгаруулах уралдаан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх