Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХЭНТИЙ АЙМАГ ОХУ БОЛОН БНХАУ-ТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО

2023/07/28
ХЭНТИЙ АЙМАГ ОХУ БОЛОН БНХАУ-ТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Хэнтий аймагт ажиллаж, тус аймгийн зам, тээврийн салбарын алба хаагчидтай уулзлаа.
2023 онд Хэнтий аймагт энэ жил томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Тухайлбал, Өндөрхаан олон улсын нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих барилга угсралтын ажил 44 хувьтай, аэродромын ажил 99 хувьтай. Хэнтий-Норовлин чиглэлийн 168 км авто зам, дуутын давааны авто замын их засварын ажил, Хэнтий аймгийн 1,2 км авто зам зэрэг ажил эхэлж, Хэнтий аймаг БНХАУ, ОХУ-тай авто замаар холбогдсон байгаа юм.
2023 оныг зам тээврийн салбарт “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд эхний хагас жилийн байдлаар
ХӨГЖЛИЙН СУДАС-ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ 16 сая тонн ачаа, 1,1 сая зорчигч тээвэрлэсэн.
ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ замын салбарт 225км авто замын зураг төсөл, 1,400 у\м гүүрний их засвар, шинээр барих зураг төсөл,
ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ агаарын тээврийн салбарт 3,385 мянган тонн ачаа, 651 мянган зогчигч,
АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН АВТО ТЭЭВЭР -ын салбарт улс хоорондын 27,5 сая тонн ачаа, улс хот хооронд 968 мянган зорчигч тээвэрлэсэн зэрэг салбарын эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг уулзалтын эхэнд хүргэлээ. Түүнээс гадна салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа.
ХЭНТИЙ АЙМАГ ОХУ БОЛОН БНХАУ-ТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook