Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулах саналын хэлэлцүүлэгт урьж байна.

2023/07/26

          Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”, 2 дугаар хавсралтаар “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”-г тус тус тогтоосон. Тус тогтоолын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/116 дугаар тушаалаар баталсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д “дамжин өнгөрөх тээврийн төлбөр”, “задрах боломжгүй ачааны төлбөр” авах тухай бүлэг нэмж, журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62.2-т заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт журамд орж байгаа өөрчлөлтийн талаарх хэлэцүүлгийг цахимаар зохион байгуулах тул зам хэрэглэгчид, төлбөр авах цэгийн ажилтнууд, авто зам, автотээврийн салбарын мэргэжилтнүүд, бусад холбогдох хүмүүс өргөнөөр оролцоно уу.

Хэлэлцүүлгийг “Zoom” программаар хийнэ. ID: ztht.rtdc@gmail.com, паспорт: Ztht2022

 

--оОо--

“Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулах саналын хэлэлцүүлэгт урьж байна.   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх