Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023/07/25
АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн XI хурлыг 2023. 07.24-нд зохион байгууллаа.

Хурлаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачааллыг бууруулах талаар хийгдэж буй арга хэмжээ,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ GoTravel системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд зорчигчийн урьдчилсан мэдээллийн эрх зүйн баримт бичиг болох “National Inplementation Guide” болон “PIU Carrier Engagement Guide” зэрэг заавруудын төсөл,

Агаарын тээврийг хялбаршуулах, үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2022 оны хэрэгжилт, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн урлын шийдвэрийн хэрэгжилт, төслийн талаар тус тус хэлэлцлээ.

Тулгамдаж буй асуудлуудыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, үр дүн гаргаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах Зөвлөлийн дэд дарга Л.Халтар үүрэг болгов.

Ташрамд дурдахад тус зөвлөлийн үйл ажиллагаа нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын стандарт, практик зөвлөмжид нийцүүлэн нисэх баг, зорчигч болон тэдгээрийн тээш, гар тээшийг хилийн хяналтаар хялбаршуулах нэвтрүүлэх, нисэх буудлын зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисэх буудалд үйл ажиллагааг явуулж буй хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахад чиглэдэг юм

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook