Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

2023/07/07
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
Монгол Улсын Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зам, тээврийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа.
 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, МИАТ ТӨХК-ийн өндөр настан Ч.Бооюу, МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Ч.Нямсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээвэрчдийн ахмадын хорооны зохион байгуулагч Р.Саруул, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ахмадын хорооны дарга Г.Агиймаа, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн О.Батхишиг,
 
 
 
 
Алтан гадас одонгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын авто зам, замын байгууламжийн гэрээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гийвийшинэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын албаны нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Д.Дэлгэрсайхан, Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн замын II ангийн замын мастер Д.Ягаанцэцэг, МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний хяналтын инженер Н.Амгалан, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Дорноговь АЗЗА ТӨХК-ийн авто замын инженер Ц.Батмөнх, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын хяналтын багийн ахлагч Б.Очирбат, Баянзүрх дүүргийн ахмад тээвэрчин Х.Доржбаатар,
 
 
 
Хөдөлмөрийн хүндэт медалиар Зам, тээврийн хөгжлийн яамны бичиг хэргийн ажилтан Ш.Даваацэрэнг,
 
 
Санхүү банкны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Бямбасүрэн,
 
Мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Салбарын хяналтын газрын Төвийн бүсийн авто замын хяналт хариуцсан шинжээч Ц.Батжаргал, төмөр замын дохиолол холбооны хяналт хариуцсан шинжээч, улсын ахлах байцаагч Д.Батхүүг тус тус шагналаа.
 
 
Мөн авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Мөнхбат Алтан гадас одонгоор шагнагдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын шинжээч Ц.Баяржаргал Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдаж Монгол Улсын Ерөнхий сайдаас шагналаа авлаа.
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook