Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023/06/29
ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Э.Бадамсүрэн тэнцэж, хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт  хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 21 жилд төрийн болон хувийн хэвшлийн 400 албан хаагчийг Японы их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт сургаж, манай улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан байна.

Гурван талт гэрээнд гарын үсэг зурснаар тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төрийн албан хаагч, түүний ажиллаж байгаа төрийн байгууллагын эрх үүргийг тодорхойлж, JDS хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавих юм.

Оролцогсдод хандан JDS тэтгэлэгт хөтөлбөрийн мөн чанар, хүний хөгжлийг дэмжих зорилго, Монгол Улсын хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Кикүма Шигэрү, “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимүра Токүжи нар үг хэллээ.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо,  Монгол Банк, Зам тээвэр хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газар болон нийслэлийн холбогдох байгууллагын  удирдлагууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, JDS тэтгэлэгт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүд, 2022 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 16 төрийн албан хаагч оролцлоо.

 

ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook