Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2023/06/22

 

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

 

            Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”, 2 дугаар хавсралтаар “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”-г тус тус тогтоосон. Тус тогтоолын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/116 дугаар тушаалаар баталсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д “дамжин өнгөрөх тээврийн төлбөр”, “задрах боломжгүй хүнд ачааны төлбөр” авах ажлыг тус тус зохион байгуулах тухай бүлэг нэмж, журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар эхний төслийг бэлтгэн олон нийт, зам хэрэглэгчдийн саналыг авахаар танилцуулж байна.

Журмын төсөлд холбогдох саналыг oyunbileg@mrtd.gov.mn цахим шуудан болон 51263207 утсаар холбогдож, Авто замын бодлого зохицуулалтын газрын Замын ашиглалт, засварын хэлтэст ирүүлнэ үү.

 

--оОо--

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх