Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

2023/06/13

БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

 

БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 60 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцуулна.

 

Нэг. Мэргэжлийн чиглэл, тэтгэлэгт хамрагдах оюутны тоо

1.1. Төмөр замын  тээврийн удирдлага мэргэжлээр 20 оюутан;

Хөтөлбөрийн зорилго
Төмөр замын тээврийн сүлжээний төлөвлөлт, хүчин чадлын хуваарилалт, тээвэр зохион байгуулалтыг өндөр түвшинд хийх чадвартай инженер бэлтгэх

Үндсэн хичээлүүд

Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалт,
Төмөр замын өртөө зангилаа,
Төмөр замын ачаа тээвэр,
Төмөр замын зорчигч тээвэр,
Төмөр замын тээврийн эдийн засаг,
Төмөр замын үйлдвэрлэлийн ерөнхий дадлага.

 

1.2. Тээврийн инженер мэргэжлээр 20 оюутан;

Хөтөлбөрийн зорилго

Тээврийн инженерчлэлийн төсөр хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай инженерийн болон удирдах түвшний мэргэжилтэн бэлтгэх
Үндсэн хичээлүүд

Тээврийн төлөвлөлт,
Авто тээврийн инженерчлэл,
Хотын нийтийн тээвэр,
Тээврийн системийн анализ ба хэрэглээ,
Тээврийн аюулгүй байдлын инженерчлэл,
Тээврийн эдийн засаг

 

1.3. Авто зам, гүүрийн барилгын инженер мэргэжлээр 20 оюутан;

Хөтөлбөрийн зорилго

Барилга, зам гүүрийн барилгын салбарт зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, удирдан явуулах чадвар бүхий инженер болон удирдах ажилтан бэлтгэх

Үндсэн хичээлүүд

Инженерийн механик,
Бүтцийн механик
Бетон бүтцийн загварчлалын онол,
Хөрсний механик ба суурийн инженерчлэл,
Материал судлал,
Барилгын ажлын төсвийн онол

 

Хоёр. Тавигдах шаардлага, хамрах хүрээ

2.1    Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;

2.2  БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;

2.3   БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн суралцагч;

2.4    Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дүнтэй суралцаж төгссөн төгсөгчид хамрагдана.

Гурав. Анхан шатны бүртгэлд бүрдүүлэх баримт бичиг

3.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:

  • Цахим өргөдөл;
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.2. БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:

  • Цахим өргөдөл;
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:

  • Цахим өргөдөл;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

Дөрөв. Бүртгэл

4.1  Зам,тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn сайтаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны 14.00 цагаас 06 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цаг хүртэл бүртгүүлж дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.  

Бүртгүүлэх линк: /https://digital.mrtd.gov.mn/support/?indicatorId=15412539

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд (51)263171 дугаар утасаар холбогдож авна. 

Тав. Сонгон шалгаруулалт, элсэлтийн үе шат

5.1 Анхан шатны сонгон шалгаруулалтыг дараах 2 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:

5.1.1 Баримт бичгийн бүрдүүлэлт- Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянана.

5.1.2 Ярилцлагын шалгалт- Бээжингийн Зам харилцааны их сургуулиас зохион байгуулах комисс ярилцлагын шалгалтыг авна. Шалгалтын комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулсан байдал, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар бусад ерөнхий үнэлгээ зэргийг үнэлнэ./ Ярилцлага Монгол хэл дээр явагдана/

Ярилцлагын шалгалт авах хугацаа:  2023 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд

Ярилцлагын шалгалт авах байршил: Засгийн газрын 13 дугаар байр /Зам, тээврийн хөгжлийн яам/.  

5.1.3 Ярилцлагын шалгалтын оноог 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтын дүнгээр эрэмбэлж эхний 60 иргэнийг жагсаана.

5.1.4 Ярилцлагын шалгалтыг Бээжингийн зам, харилцааны их сургуулийн багш нараас бүрдсэн шалгалтын комисс биечлэн авч дүгнэнэ.

5.2 Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Бээжингийн зам, харилцааны их сургуульд бүртгэх явц дараах 3 шатлалтай байна. Үүнд:

5.2.1 Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө  албан ёсоор Бээжингийн Зам харилцааны их сургуулийн  http://bjtu.17gz.org

системд бүртгүүлж материалаа цахимаар илгээнэ.

  • Гадаад паспорт. /Хүчинтэй хугацаа 2024 оны 3-р сарын 1-ээс хойш байх/;
  • Нотариатаар батлуулсан боловсролын гэрчилгээ;
  • Сурлагын дүнгийн тодорхойлолт;
  • Суралцах төлөвлөгөөний талаарх эссэг хятад эсхүл англи хэлдээр бичих /200 дээш үгтэй байх/;
  • Товч CV;
  • Хэлний чадварын гэрчилгээ. /Хятадын хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ/ ;
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, /Сүүлийн 6 сар дотор хийлгэсэн байх/;
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолт. /Оршин суугаа газрын цагдаагийн байгууллагаас сүүлийн 6 сарын дотор авсан байх/;
  • Санхүүгийн тодорхойлолт. /Сүүлийн 1 сарын дансны хуулга.

5.2.2    2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө  Урилга, визний маягт JW202-ийг оюутанд олгоно,

5.2.3  Тэтгэлэгт хөтөлбөрт  тэнцсэн иргэд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Сургуульдаа очиж, хичээлдээ орно.

Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой санал хүсэлт, хариуцлага

6.1 Элсэлтийн шалгалтын комисс зөвхөн Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн багш, албан хаагчдаас бүрдэх бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам зөвхөн элсэгчдийн материалыг тогтоосон цаг бүртгэн, шалгалтын комисст танилцуулах үүрэгтэй. Сонгон шалгаруулалтад Зам, тээврийн хөгжлийн яам оролцохгүй бөгөөд шийдвэрийг Бээжингийн Зам харилцааны их сургуулийн элсэлтийн комисс бие даан шийдвэрлэнэ.

6.2   Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.

6.3 Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй.

БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх