Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Азийн Хөгжлийн Банкны зээл МОН-3679/3786 “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”

2023/05/31

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: Азийн Хөгжлийн Банкны зээл МОН-3679/3786 “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/202303036

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 11:00 цаг (Улаанбаатар хотын цагаар)

  1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана.
  2. Зам, тээврийн хөгжлийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Дархан-Алтанбулаг чиглэлийн 116.5 км авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах засварын ажлыг (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулна.
  4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
  • Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022)-ийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ: 4.0 (дөрөв) тэрбум төгрөгөөс багагүй байх,
  • Санхүүгийн нөөц хөрөнгийн хэмжээ: 2.0 (хоёр) тэрбум төгрөг
  • Сүүлийн 5 жилд 4.0 (дөрөв) тэрбум төгрөгөөс багагүй ижил төстэй ажлыг нэгээс доошгүй удаа амжилттай гүйцэтгэсэн байх.
  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Н.Сугаржав

Зам, тээврийн хөгжлийн яам, 4 давхар 401 тоот.

Засгийн газрын XIII байр, Чингисийн өргөн чөлөө 11, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар хот 14251, Монгол Улс

Утас: 51263207

Имэйл хаяг:sugarjav@mrtd.gov.mn

  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг дээр заасан хаягаар албан бичгээр хүсэлт гарган буцаан үл олгох нөхцөлтэйгөөр иж бүрдлийг 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөр худалдан авна.
  2. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.
Азийн Хөгжлийн Банкны зээл МОН-3679/3786 “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх