Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТЫН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА

2023/05/31
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТЫН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023.05.30-ны өдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн орлогч захирал Иман Абдулраззак тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогтын зүгээс Түлэнхийн төвийн барилгын ажлыг шуурхай хэрэгжүүлж дуусган нээлтийг хийсэнд баяр хүргэж чухал төслийг хэрэжүүлсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улсад Кувейтын сангаас олгосон нийт хөнгөлөлттэй зээл тусламжийн дийлэнх хэсэг нь авто замын салбарт олгогдсон болохыг тэмдэглэж Монгол Улсын томоохон хотуудын холбосон Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам барих төслийг 2002 онд, улмаар Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн төслийг 2010 онд, Уньт-Тариалан чиглэлийн төслийг 2015 онд тус тус амжилттай хэрэгжүүлж нийт 415 км авто замыг барих төслийг санхүүжүүлсэнийг хэлж, манай улсын авто замын салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулсанд талархаж байдгаа илэрхийлэв.
Мөн одоо тус сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж буй Хэнтий аймгийн Өндөрхааны нисэх буудлын шинэчлэлтийн төслийн нийт гүйцэтгэл 70 хувьтай байгаа талаар мэдээлж, төслийг 2023 оны 06 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж ажиллаж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зарим арга хэмжээний талаар санал хэлж дэмжиж хамтран ажиллахыг хүсэв.
Кувейтын сантай авто замын салбарт хийж хэрэгжүүлсэн өмнөх туршлагад тулгуурлан авто замын салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байгааг сайд илэрхийлж шинээр санал болгож буй зарим төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал: хоёр талын хооронд байгуулсан гэрээний хүрээнд Төв аймгийн Баян сумаас Чойр хүртэлх 126 км авто зам, мөн Ховд-Мянгад чиглэлийн 25 км авто зам болон гүүрийн их засвар, барилгын ажлын Техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлуудыг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх, түүнчлэн Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх, Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг тус тус шинээр барихад хөнгөлөлттэй зээл олгохыг хүсэв.
Кувейтын сангийн орлогч захирал Иман Абдулраззак хэлэхдээ хоёр талын хамтын ажиллагаанд зам, тээврийн асуудал голлох байр суурийг эзэлж байгааг хэлж цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Сайдын зүгээс санал болгосон төслүүдийг сайтар судлан үзэж эхний ээлжид зарцуулагдаагүй байгаа үлдэгдэл хөрөнгөөр судалгаа болон зураг төсөл боловсруулах ажлуудыг санхүүжүүлэх боломжтой байгааг хэлж, холбогдох хүсэлтийг ирүүлэхийг хүсэв.
Шинээр барих авто замуудын төслийн саналыг хоёр талын хооронд тогтоосон харилцааны шугамаар хүлээн авч судлан үзэхэд бэлэн байгааг хэлж шаардлагатай бол хоёр талын хооронд холбогдох яамдтай хамтарсан уулзалтыг зохион байгуулахыг санал болгов.
Сайд С.Бямбацогт уулзалтын төгсгөлд хоёр улсын харилцаанд тэмдэглүүштэй нэг үйл явдал болох Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад бэлэн болсоныг мэдээлж энэ оны сүүлээр Кувейт Улсад гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг хэлэв. Энэ үеэр дахин уулзаж тодорхой тохиролцоонд хүрч шийдвэрүүдийг гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТЫН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook