Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2023/05/29
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр /2023.05.27/ эхэллээ.
 
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлиийн сайд С.Бямбацогт болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ,
Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.
 
 
Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж, ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой.
Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх юм.
 
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook