Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ИНЕГ-ын зардлаар 2005-2020 онуудад гадаад улсад суралцсан болон суралцаж буй оюутнуудын судалгаа

2023/05/26

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАРДЛААР ГАДААДАД СУРГУУЛЬД СУРСАН СУРЛЦАГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

“Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар гадаад сургалтыг 2005 оноос идэвхтэй явуулж, 2023 оны байдлаар нийт 367 өргөдөл гаргагчийг гадаадын их дээд сургуулиудад суралцуулсан байна.

Нийт суралцагчдын 332 (90.4%) нь салбарын мэргэжлээр, 35 (9.6%) нь нийтлэг мэргэжлээр суралцахаар гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрээс 325 нь суралцаж төгсөөд нийт суралцагчдын 262 буюу 80.6% нь гэрээний дагуу салбартаа ажиллаж байгаа бол ажлын байр хүлээж байгаа, нөөцөд бүртгэлтэй 63 (19.4%) хүсэлт гаргагч байна.

2023 оны 5 сарын байдлаар гэрээ цуцлагдсан 11 (2.9%), хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16 (4.3%), гэрээний хугацаа дуусаагүй буюу одоо суралцаж байгаа 14 (3.8%) суралцагч байгаа бөгөөд 2021-2023 онд шинээр сургалтын гэрээ байгуулаагүй болно. 

Нийт 2005-2020 онд сургалтын зардалд 38,511,494.8 мян.төгрөг төсөвлөгдсөнөөс 28,867,288.05 мян.төгрөг буюу 11,376,017 ам.доллар зарцуулсан байна.

 

 

ИНЕГ-ын зардлаар 2005-2020 онуудад гадаад улсад суралцсан болон суралцаж буй оюутнуудын судалгаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх