Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ

2015/03/27

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байгаа үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын автозамын сүлжээ, зохион байгуулалт оновчтой бус, суудлын автомашины тоо хэт олон байгаагаас сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний түгжрэл, саатал гол гудамж замуудад ихээр гарч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байна. Дээрх хүндрэлүүдийг нийтийн тээврийг оновчтой хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж Улаанбаатар хотын зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлд багтаамж ихтэй нийтийн тээврийн  тэнхлэг замыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгасан юм.

 

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт хувилбар бол тусгай замын автобусны үйлчилгээ гэж үзэж байна. Ажлын цар хүрээ ихтэй, том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх