Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИСЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ АВАХАД ХЯЛБАР БОЛЛОО

2015/03/23

Олон улсад болон орон нутагт агаарын хөлгөөр зорчихоор төлөвлөж байгаа эсхүл онгоц тосох гэж байгаа хэн бүхэнд зориулж нислэгийн талаар мэдээлэл хүргэх цогц үйлчилгээ нээгдлээ.

Энэхүү үйлчилгээ нь тухайн өдрийн монгол улсад үйлдэгдэж байгаа бүх нислэгийн талаарх мэдээлэл болон нислэгийн өвөл зуны тогтмол хуваарийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг. Хэрэглэгчдэд нийт 3 төрлөөр хүрэх үйлчилгээг дурьдвал:

Интернэт хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ

Нислэгийн мэдээг www.nisleg.info цахим хуудсаар хүлээн авах боломжтой.

Ухаалаг технологи хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ

Мөн ухаалаг утас, таблет ашигладаг хүмүүст зориулсан “Нислэг” application –ийг IOS болон Android системд тохируулан гаргасан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үүрэн телефон хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ

Бүх үүрэн телефоны хэрэглэгчид 151000 дугаарт тусгай форматын дагуу мессеж илгээн тухайн өдрийн эсвэл тодорхой нэг өдрийн нислэгийн мэдээг, мессеж үйлчилгээний зааврыг мөн авч болно.

Тухайн өдрийн нислэгийн мэдээ авах мессеж илгээхдээ тодорхой чиглэлийг бичиж /BEIJING эсвэл DORNOD гэх мэт/ эсхүл аялалын дугаарыг бичиж /ОМ223 эсвэл МО61 гэх мэт/ илгээснээр хариу мессеж хүлээн авна.

Мессеж үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, заавар авахыг хүсвэл www.nisleg.info сайтын Мессеж үйлчилгээ цэснээс авна уу.

НИСЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ АВАХАД ХЯЛБАР БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх