Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2023/03/29
САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н салбар хорооны хурал өнөөдөр /2023.03.29/ цахимаар боллоо.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Халтар 2023 оныг төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбаруудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Тэрбээр “Нэгдүгээрт, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр гарсан аливаа осол гэмтлийг шуурхай мэдэж, яамтайгаа хамтран ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, 2023 онд 2-4 шатлалтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийн зарчимд шилжинэ гэдгийг онцлон хэлье.

Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны төвд гэхэд амны хаалт зүүлгэдэггүй, замын ажил дээр ч эмульс, халуун тосоор гагнаас хийхэд амны хаалт зүүлгэхгүй ажиллууулдаг зэрэг зөрчил удаа дараа илэрдэг. Энэ мэтээр хортой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа удирдлагууд нь мэддэг, анхаарч, аюулгүй байдлын хэрэгслээр хангаж ажиллах ёстойг анхааруулья” хэмээн хэллээ.

Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо нь 2023 онд

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг сайжруулж, гурван шатны хяналтын үзлэг хийх,

-Зам, тээврийн салбарын ААН, байгууллагууд ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхэд салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллан, оролцоог нэмэгдүүлэх,

-Ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах,

-Агаарын хөлгийн нисгэгч, зүтгүүрийн машинч, хүнд даацын авто машин, автобусны жолооч, индүүний оператор, асфальт дэвсэгчийн оператор зэрэг хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг ажилчдыг ажил, амралтын горимыг мөрдүүлэх,

-Байгууллагуудын хэмжээнд мөрдөх ХАБЭА-н дүрэм журам, бодлогыг шинээр болон шинэчлэн боловсруулж, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллана

САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook